Онцгой комисс тус аймагт H1N1 вирус илэрсэн тухай мэдээлэл хийлээ

Энэ сарын 27-ны 20:00 цагт  Баян-Өлгий аймгийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 вирус  илэрсэн тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал тус сумын 34, 31 настай том хүн 5 сар, 4 сартай хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрснийг лабораторийн шинжилгээгээр шинжлэн үзэхэд томуугийн А хүрээний  H1N1 вирус болох нь тогдоогдсон байна.

Өчигдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 20:30 цагт аймгийн Засаг дарга Х.Дармен аймгийн Онцгой комиссыг яаралтай хуралдуулж үүрэг чиглэл өгсний дагуу ажиллаж өнөөдөр 11:00 цагт аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, тус аймагт H1N1 томуу өвчин гарч, шинжилгээгээр нотлогдсон тухай мэдээлэл хийлээ. 

Энэхүү томуу нь хүний болон гахай, шувууны  томуу үүсгэгч вирусуудын эрлийжсэн хэлбэр бөгөөд H1N1 вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар юм.  H1N1  вирустэй хүний ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдон агаар, бохир гар, эд юмсаар халдвар дамжина.

Томуугийн A (H1N1) шинэ вирусийн халдварын үед илрэх анхны шинж тэмдгүүд нь томуу-төст өвчний үед илрэх шинж тэмдгүүдтэй төстэй илэрдэг. Тухайлбал:

· халуурах

· ханиалгах

· толгой өвдөх

· үе мөч

· булчингаар өвдөх

· хоолой хөндүүрлэх

· нус гоожих зарим үед бөөлжих

· суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандаарай.

Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Энэ үеэр хоол ундаа тохируулахын зэрэгцээ биеийн дарлхлаагаа сайжруулж ядарч сульдахгүй байхыг анхааруулж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ, САНАЛ ХҮСЭЛТ

Төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэдийн дуу хоолойг хүргэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар ард иргэдээс санал хүсэлтийг  хүлээн авах зорилгоор аймгийн ЗДТГ-аас иргэн таныг сонсох 70424042 утас мөн мессежний 134242 тусгай дугаар ажилуулж байна.