Засаг дарга

Аймгийн Засаг Дарга ХУЗКЕЙН ДАРМЕН

Шеруши Бахат овогт Хузкейн Дармен нь 1964 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт Өлгий сумд оршин суудаг.

Х.Дармен нь 1982 онд Улаанхус сумын Зайсановын нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1987 онд Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийн Цахилгааны инженерийн мэргэжилээр төгссөн.  Ажлын гарааг Эрдэнэт хотын Дулааны Цахилгаан Станцид инженерээр эхэлж Эрчим хүчний салбарт инженер, Ерөнхий инженер, даргаар 30 гаруй жил ажилласан. Ардчилсан холбоо, Ардчилсан намын анхны гишүүн байсан.


Тэрээр Аймгийн ИТХ –д 3 удаа сонгогдож, ИТХ –ын тэргүүлэгчээр ажиллаж байсан. 

 

Төр засаг Х.Дармений хөдөлмөрийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Салбарын тэргүүний ажилтан, Чингис одонгоор шагнажээ.

Үйл ажиллагааны хөтөлбөр

Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг хангаж, хуулийг хатуу чанд сахиж, улс үндэстний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялагийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо тодорхойлон,

  • Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа боловсрол соёл, эрүүл мэндийн салбарын хүрэх түвшинг тодорхойлж иргэн бүр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байх нөхцөлийг бүрдүүлэх 
  • Орон нутгийн эрдэс баялаг, түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын хүрээг өргөтгөх замаар, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
  • Жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшил, ард иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжих замаар иргэн бүр ажилтай, орлоготой болох арга хэмжээ авах 
  • Төр засгийн үйл ажиллагаанд иргэний оролцоог нэмэгдүүлэх, Төрийн албаны хариуцлагыг дээшлүүлж, шударга, ил тод, авлига хүнд сурталгүй, шуурхай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

Аймгийн Засаг даргын 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг толилуулж байна.

Татаж авах: