Соёл, спорт аялал жуулчлалын газар

Үйл ажиллагааны чиглэл

1.  “Эрүүл байхын үндэс бол хөдөлгөөн” гэсэн уриаг удирдамж болгон хүн бүрт биеийн тамирын дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан ойлгуулах замаар иргэдэд бие бялдарын боловсрол, соёлыг эзэмшүүлж биеийн тамир спортоор хичээллэгчдийн тоог жил бүр өсгөх.

2.  Нийтийн биеийн тамир, спортыг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдарыг чийрэгжүүлэх,хөгжлийг хангах чиглэлээр хөгжүүлэн байгууллагааж ахуйн нэгж, хамт олон, хувь хүний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж хөдөлгөөнийг амьдралын хэв маяг, эрүүл байхын үндэс болгоно.

3.  Хүн амын бие бялдрын ерөнхий хөгжлийн түвшинг тогтоох сорил авалтыг тогтмолжуулан үр дүнг тооцох.

4.  Байгууллага аж ахуйн нэгжид орон тооны болон орон тооны бүс арга зүйчдийг ажиллуулах замаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэн, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх арга замыг нэвтрүүлэх.

5.  Аймагт хөгжүүлж болох спортын төрлүүдийг  тодорхойлж хөгжих нөхцөл боломжоор хангах, үр дүнд хүргэх, өсвөр үеийн шигшээ багийг Засаг даргын дэргэд байгуулж, дэмжлэг тусалцаа авч ажиллах.

Эрхэм зорилго

Зорилго: Аймгийн иргэдийг эрүүл чийрэг байлгах, тэднийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх, тамирчдын амжилт, ур чадварыг улс, олон улс, тид, дэлхий, олимпийн наадмын амжилт, ялалтын түвшинд хүргэж монгол хүний мэдлэг чадвар, бие бялдрын нөөц чадвахыг дэлхий нийтэд нээн харуулахад оршино.

Зорилт:  Хүн эрүүл чийрэг, урт удаан амьдрах, амжилт гаргах үндэс нь биеийн тамирын дасгал, хөдөлгөөн тул түүнийг хүн бүр өдөр тутамын хэрэглээ болгон хэвшүүлэх явдал гэдгийг хувь хүн, гэр бүл, хамт олонд сурталчлан ойлгуулах, нийгмийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх байгууллага иргэдийн оролцоог сайжруулж өргөн түншлэлийг бий болгох замаар нийтийн биеийн тамирын ажил, үйлчилгээг нийтийг хамарсан хөдөлгөөн болгон өрнүүлж, эрүүл аж төрөх ёсыг хүн амын дунд төлөвшүүлэх, спортын төрөл бүрийг хөгжүүлэх нь энэхүү бодлогын зорилт мөн.

Товч танилцуулга

 

Аймгийн биеийн тамир спортын байгууллага анх 1945 он хүртэл аймгийн хувьсгалт залуучуудын эвлэлийн Хорооны сурталын хэлтэст харьяалагдаж байжээ.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1947 оны нэгдүгээр сарын-15 ны өдрийн тогтоолоор залуучуудын эвлэлийн хорооны дэргэд биеийн тамирын зааварлагч орон тоонд нэг хүнтэйгээ зохион байгуулагдаж 1960 оны 03-р сарын 28 нд биеийн тамир спортын нийгэмлэг нэртэйгээр бие даасан байгууллага болж өөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрчин олны дунд явуулж эхэлсэн.

Тус байгууллага нь үүссэн цагаасаа эхлэн төр засаг, ард түмний эрх ашгийг тууштай хамгаалан хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, өсвөр залуу үеийг эрүүл чийрэг өсгөх, спортод дур сонирхолтой болгох, хүн амын бие бялдарыг чийрэгжүүлэх, бүх нийтийг нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнд татан оролцуулах, спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх сургалт дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндсэн дээр явуулах түүний үр өгөөжийг сайжруулах, өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэх, аймаг, улс орноо олон улсын тавцанд сурталчлах, олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож БТС-ын асуудал эрхэлсэн БТСУ-ын хороогоор дамжуулан БТС-ыг хөгжүүлэх, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж үйл ажиллагааг амжилттай биелүүлж ирсэн түүхтэй билээ.

БТС-ын нийгэмлэг / БТС-ын хороо / нь байгуулагдсанаас хойших 60 гаруй жилийн хугацаанд мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсаны дээр ЕБСургууль, БТС-ын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж ирсэн биеийн тамирын багш, дасгалжуулагч, сэхээтэн нар олноор төрөн гарсан.

Мөн Олимп, тив, дэлхий, олон улс, улсын аварга, бүсийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, гавьяат тамирчин, олон улсын хэмжээний мастер, спортын мастер, спортын дэд мастер, зэрэгтэй тамирчид, шүүгчид олноор төрөн гарлаа. 

БТС-ын газарт удирдах ажилтанаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд: 

  1. 1945-1949 онуудад    Ш. Хавдал – 4 жил
  2. 1949-1951 онуудад     Д. Хайрат – 2 жил
  3. 1951-1957 онуудад     Ц. Замба – 6 жил
  4. 1957-1959 онуудад      Б. Равсал – 2 жил
  5. 1959-1960 онуудад      Б. Хорхой – 1 жил
  6. 1960-1965 онуудад      Ц. Замба – 5 жил
  7. 1965-1967 онуудад      А. Зиядабек – 2 жил
  8. 1967-1969 онуудад      Н. Цээрэн – 2 жил
  9. 1969-1970 онуудад      Т. Хуан – 1 жил
  10. 1970-1971 онуудад      Ц. Замба – 1 жил
  11. 1971-1972 онуудад      Ц. Саманд – 1 жил
  12. 1972-1978 онуудад      Ш. Зухай – 6 жил
  13. 1978-1984 онуудад      С. Берденбек – 8 жил
  14.  1984-1992 онуудад      А. Хасихан – 8 жил
  15. 1992-1993 онуудад      Е. Зангар – 1 жил
  16. 1993-2000 онуудад        Н. Баяр – 7 жил

2000 - оноос одоог хүртэл Монгол, Казахстан улсын гавьяат тамирчин, Улсын харцага, МҮОХ-ны гишүүн О.Бахытын удирдлагын дор ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч 8, ня-бо, нярав, сахиул, үйлчлэгч зэрэг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. 

Гадаад харилцаа

Баян-Өлгий аймгийн БТС-ын газар нь хөрш зэргэлдээ ОХУ-ын Горнай-Алтай муж Кош-Агаш районы болон Казахстан улсын биеийн тамир спортын байгууллагатай хамтран ажиллаж казах күрес, сонгомол бөхийн барилдаан болон бокс, волейбол, ширээний теннис, тогыз хумалахын төрлүүдээр ази тивийн болон олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулахад хамтарсан бэлтгэл сургуулилт хийж туршлага солилцож тухайн тэмцээнүүдэд баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байна.