ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ТӨРИЙН ОРДОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019 оны 02-р сарын 21, 00:00

Төрийн албаны шинэ хууль түүнийг дагалдан гарах 47 журам, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хэрхэн хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн өөрчлөлт, баялгийн сангийн тэгш хуваарилалт, хөдөө аж ахуйн салбарын хөгжил зэрэг олон асуудлуудын талаар зөвлөлдөх “Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн 2019 өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

 
Зөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга нийт 570 гаруй хүн оролцож байгаа бөгөөд Баян-Өлгий аймгаас аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген болон 13 сумын Засаг дарга, Цагааннуур тосгоны захирагч нар оролцож байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх зөвлөгөөнд оролцогчдод 15 чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.

Үүнээс гадна 2018 онд эдийн засаг 6.9 хувиар өсч, сүүлийн найман жилд төсвийн тэнцэл анх удаа ашигтай гарсныг тэмдэглэв. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 5.7 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах боломжтой болсон зэргийг дурдан, дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж, ажилгүйдэл, ядуурлыг хэр зэрэг бууруулсан гэдгээр нь ажлыг нь дүгнэнэ гэдгийг анхааруулжээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх link-рүү орж үзнэ үү.

https://www.facebook.com/erlan.davka/videos/2143526602399217/

Н.Ерлан
2019.02.21