НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДЛӨӨ

2019 оны 02-р сарын 25, 00:00

Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн болж, Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, шинэчлэл, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын гүйцэтгэл, үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглилд хэрэгжүүлж буй ажлууд, аймаг дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүдийн 2018 оны ажлын үр дүн болон энэ оны салбарын зорилт зэрэг өргөн хүрээнд зөвлөлджээ. Тус 53 удирдах ажилтан оролцсон байна.

 
Сургалт зөвлөгөөний үеэр албаны хүмүүс Нийгмийн даатгалын санд 2018 онд 2.1 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 150 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, 1.8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг санхүүжүүлэн 645.5 мянган даатгуулагчид үйлчилгээ үзүүлснийг онцолжээ.
 
Мөн Нийгмийн даатгалд 45 мянган ажил олгогч нийтдээ 1112,3 мянган даатгуулагчийг хамруулж, сайн дурын даатгуулагч, тэр дундаа малчдын хамралт нэмэгдэж байгаа сайшаалтай мэдээг дуулгасан байна. 2018 онд 4600 малчин нийгмийн даатгалд шинээр хамрагджээ.
 
Н.Ерлан
2019.02.25