Эх орончдын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд аймгийн харцага Д.Бейбит түрүүллээ

2019 оны 03-р сарын 01, 00:00

Монголын Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 98 жил, Эх орончдын өдрийг тохиолдуулан зохион явуулсан үндэсний бөхийн барилдаан О.Бахытын нэрэмжит аймгийн спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

Эл барилдаанд аймгийн заан М.Аманбек, аймгийн харцага Д.Бейбит, аймгийн начин М.Өзгерис, М.Жанарбек, Б.Сундуй тэргүүтэй нийт 32 бөх хүч үзэн барилдсанаас уран мэхийг уралдуулан Ногооннуур сумын харьяат, "Кореа Оптик Монголия" ХХК-ны бөх аймгийн харцага Дөрветханы Бейбит түрүүлэж, Цэнгэл сумын харьяат, Зост лагерийн бөх аймгийн заан Мусатын Аманбек үзүүрлэв.

Их шөвөгт Толбо сумын харьяат, сумын заан Темирбекийн Адилбек, Баяннуур сумын харьяат, сумын заан Ерболатын Көптилек нар шалгарлаа.

Бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч А.Камелият, МАН-н хорооны дэд дарга Ш.Асхар болон намын хорооны тэргүүлэгч гишүүд гардуулж, баяр хүргэлээ.

Мөн “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”, МАН-ын 98 жилийн ойг угтан зохион байгуулсан спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн баг тамирчдын шагналыг гардуулав.

Тухайлбал: Гар бөмбөгийн тэмцээний 1-р байр Сабихан ахлагчтай Гастай баг, 2-р байр Амраа ахлагчтай аймгийн Тагнуулын газар, 3-р байр Багдаулет ахлагчтай Улаанхус сум, Тусгай байрт Сатжан ахлагчтай 6-р БДсургууль.

Ширээний теннисийн төрөлд эрэгтэй 1-р байр А.Шынарбек, 2-р байр Ж.Жулдыз, 3-р байр А.Жансерик, эмэгтэй 1-р байр А.Мейрам, 2-р байр Г.Амина, 3-р байр Б.Алия,

Шатрын тэмцээнд 1-р байр М.Мирас, 2-р байр К.Ерболат, 3-р байр М.Рүстем, 4р байр Ш.Хурманбай, 5-р байр А.Есбол, 6-р байр С.Ержан нар шалгарч, аймгийн удирдлагуудаас шагналаа гардан авав.

Н.Ерлан

2019.03.01