Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр Баян-Өлгий аймагт ажиллалаа

2019 оны 03-р сарын 11, 00:00

 /2019.03.11/ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

 
Тэрээр өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан болон бусад хэлтэс агентлагын удирдлагуудтай уулзаж орон нутагт ажиллаж буй зорилго чиглэлийнхээ талаар танилцуулан санал солилцов.
 
Тодруулбал: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүй, суурь судалгаа, хот байгуулалт, бүс нутгийн төлөвлөлт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж буй ажил, аймгийн ГХБХБГ-ын болон сумдын газрын даамлуудыг нэгдсэн удирдлагаар хангах, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 384 дүгээр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах зэрэгт анхаарах асуудлаар аймаг орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өглөө.
 
Н.Ерлан
2019.03.11