АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 03-р сарын 12, 00:00

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан шударга, ил тод, хариуцлагатай, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах, Монгол улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах чиглэл, талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, хүнд суртлыг багасгаж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, зорилго бүхий аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж, 2019 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Зөвлөгөөнөөр агентлагуудын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүн, 2019 онд анхаарах асуудал”, “Төрийн захиргааны бодлогын хүрээнд 2019 онд дэвшүүлсэн зорилт, анхаарах асуудал”, 2019 оны төсвийн талаар, “Хууль зүйн бодлогын хүрээнд анхаарах асуудал”, “Нийгмийн салбарын 2019 онд баримтлах бодлого, анхаарах асуудлууд”, “Төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал” зэрэг сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд илтгэл тавьж мэдээлэл өгч ажиллалаа.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан хийж, МУ-ын ЗГ-аас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласныг онцолж, Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, хүнд суртлыг багасгаж, иргэдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэх, Ил тод байдал бий болгож иргэний оролцоотой шийдвэр гаргаж ажиллахыг үүрэг болгосон юм.

 
Н.Ерлан
2019.03.12