БААСАН ГАРИГТ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

2019 оны 03-р сарын 12, 00:00

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны ээлжит хуралдаанаас “Хоггүй Өлгий ” нийтийн их цэвэрлэгээг жилд 2 удаа буюу "Наурыз"-ын баярын өмнө болон 10 дугаар сарын эхний долоо хоногт багтааж зохион байгуулах тухай тогтоол гарсан юм.

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах, иргэдийн ая тухтай ажиллаж, цэвэр аюулгүй амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2019 оны 3 дугаар сарын 15-ний өдөр буюу баасан гарагийн 14:00 цагаас Өлгий сумын хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ хийгдэх тул ард иргэд, Төрийн болон төрийн бус аж ахуйн байгууллагуудыг идэвх санаачлагатай оролцохыг уриалж байна.

Их цэвэрлэгээг Өлгий сумын ЗДТГ-аас гаргасан хуваарийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороололд хийх юм.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИТХ, ЗДТГ,

ӨЛГИЙ СУМЫН ИТХ, ЗДТГ

2019.03.12