Зэвсэгт хүчний 331 дүгээр анги Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд түрүүллээ

2019 оны 03-р сарын 15, 00:00

Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг угтан аймгийн Засаг даргын нэрэмжит “МАРШ ТАКТИК ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН АВАРГА ТАСАГ” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах, харилцан туршлагаа хуваалцаж бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг нь сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд 7 баг оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс тэмцээний нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 331 дүгээр анги тодорч аваргын цом, хоёрдугаар байрт Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, гуравдугаар байрт Хилийн 0165 дугаар анги тус тус шалгарлаа.

Харин Цэргийн мэргэжлийн будлагын төрөлд нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, хоёрдугаар байрт Тагнуулын газар, гуравдугаар байрт Зэвсэгт хүчний 340 дүгээр анги шалгарав.

Тэмцээний үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга А.Гылымхан оролцож тэмцээнд оролцогчид болон шагналт байранд шалгарсан баг тамирчдад амжилт хүсэж шагналыг гардуулж баяр хүргэлээ.

Н.Ерлан

2019.03.14