ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ- НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ- ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019 оны 03-р сарын 15, 00:00

Ажилтан ажил олгогч 2-ын гүүр нь болж, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалах, тэдний амьдралын түвшинг байнга дээшлүүлэхийг гол зорилго болгосон аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо аймгийн Засаг даргатай хамтран - Эвлэлдэн нэгдэх эрх- Нийгмийн түншлэл- Хөдөлмөрийн харилцаа сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгууллаа.

Сургалтанд сумдын ЗДТГ-ын дарга, сум, байгууллагуудын ҮЭ-ийн хороо, холбоодын дарга нарыг хамруулсан юм.

Тус сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, ҮЭ-ийн холбооноос тавьсан санал, шаардлагыг сонсох, нийгмийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллах зорилгоор Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд ҮЭ-ийн холбооны даргыг гишүүнээр оруулж, аймгийн бүх сум, байгууллагуудад ҮЭ-ийн байгууллагатай хамтран ажиллаж, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, шударга ёсыг эрхэмлэн ажиллах чиглэл хүргүүлсэн тухай мэдээлэл хийж, цаашид улам дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сургалтыг МҮЭ-ийн холбооны санхүү, аж ахуйн газрын дарга Э.Баатарцогт болон аймгийн ҮЭ-ийн холбооны дарга А.Кеншилик нар удирдан маш үр дүнтэй явуулсан бөгөөд сургалтанд оролцогчид эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, хөдөлмөрийн харилцаа, холбоодын ажлын чиглэл, хамтын гэрээгээр зохицуулах харилцаа, ҮЭ-холбооны дарга гишүүдийн үүрэг хариуцлага, ҮЭ-ийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, тулгамдаж асуудлын талаар мэдээлэл авч, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар нэгдсэн ойлголтонд хүрлээ.

Н.Ерлан

2019.03.14