ТӨРИЙН БАНКНЫ АЙМАГ ДАХЬ САЛБАР 2018 ОНЫ АЖЛЫН АМЖИЛТААРАА МАНЛАЙЛАН ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ

2019 оны 03-р сарын 15, 00:00

Төрийн банкны удирдах ажилтнуудын баруун бүсийн улсын анxдугаар зөвлөгөөн болон Авьяаслаг банкир-2019 баруун бүсийн урлагын иx наадам Баруун бүсийн тулгуур төв болох Ховд аймагт зохион байгуулагдсан юм. Тус зөвлөгөөнд оролцсон Х.Жанузах захиралтай Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь 2018 оны ажлаа дүгнүүлж, ажлын амжилтаараа орон нутгийн салбаруудаа манлайлан Тэргүүн байр эзэлсэн байна.

Мөн Авьяаслаг банкир-2019 баруун бүсийн урлагын иx наадамд оролцсон салбарын хамт олон шилдгээр шалгарч, мөнгөн шагналаар шагнагджээ. Иймд Х.Жанузах захиралтай Төрийн банкны аймаг дахь салбарын хамт хамт олондоо баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Н.Ерлан
2019.03.14