НӨӨЦӨӨС НӨХӨХ ЗАР

2018 оны 11-р сарын 15, 00:00

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН
ДЭС БОЛОН ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН  АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ГАРСАН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨӨЦӨӨС НӨХӨХ  ЗАР

 

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР 

 

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Баян-Өлгий  аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын  сул орон тоог нөхөх захиалгыг Төрийн албаны зөвлөлөөс нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн  санал хүсэлтээ гаргаж болно.

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.

Аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зарын дагуу бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно. Өөрөөр хэлбэл туслах түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

 

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Зарлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд тус  аймгийн Засаг даргын Тамгын газар дээр  2018 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр 10.00-17.00  цагийн хооронд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Иргэд бүртгүүлэхдээ өөрийн боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар, тусгай шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэн зөв, товчилсон нэр, томьёо хэрэглэхгүй мэдээлэх шаардлагатай. Мөн холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг, е-майл хаяг зэргийг тодорхой дурдана.


Гурав. БҮРТГҮҮЛЭХ ИРГЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  1. Бүртгүүлэх иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn  гэсэн цахим хаягт байгаа “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-тай танилцсан байна.
  2. Бүртгүүлэгч хуурамч баримт материал бүрдүүлэхгүй, худал мэдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  3. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
  • Тухайн албан тушаалд ажиллахыг хүссэн өргөдөл /Иргэн ажилд орохыг хүссэн өргөдөлдөө төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хэдэн оны хэдэн сард хаана, ямар байгууллага, ажлын байранд өгч тэнцсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ/
  • Төрийн албан хаагчийн анкет  (Төрийн албан хаагчийн анкетыг  маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн  эх хувийг  хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;
  •  “4 х 6”-гийн  хэмжээний  цээж зураг 2  хувь;
  •  Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг  гэрчлэх баримт /Нийгмийн даатгал,  хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг  хуулбарын хамт;

Жич: “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 4.1-д зааснаар мэргэшлийн шалгалт өгч тэнцсэн иргэний нөөцийн бүртгэл 2 жилийн хугацаанд хүчинтэй байна.
 
 

Дөрөв. МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА
 

Тус аймаг дахь нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд тус аймгийн ЗДТГ-ын 99020377 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч  болно.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН  ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР,

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

                                                                                                                                                                                                                   2018.11.19

Д/д

Захиалга өгсөн байгууллага

Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байранд тавигдах шаардлага

Ангилал

Нэр

Хариуцсан асуудал

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс

Татварын орлогын тасаг

Дэс түшмэл ТЗ-6

Татварын улсын байцаагч

Сумын татварын улсын байцаагч

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Эдийн засагч, нягтлан бодогч, санхүүч

-

Төрийн албанд 1-ээс доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх

Холбогдох асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, Компьютерийн зохих мэдлэгтэй;

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх

2

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс

Татварын орлогын тасаг

Дэс түшмэл ТЗ-6

Татварын улсын байцаагч

Татварын улсын байцаагч

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Эдийн засагч, нягтлан бодогч, санхүүч

-

Төрийн албанд 3-аас доошгүй жил, үүнээс татварын албанд 1-ээс доошгүй жил ажилласан байх

Холбогдох асуудлыг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай, Компьютерийн зохих мэдлэгтэй;

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх

3

Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

Боловсрол, соёл, урлагийн газар

Дэс түшмэл ТЗ-5

Мэргэжилтэн

Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн

2

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Багш

Хариуцах  мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх

Мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил багшилсан байх

Багаар ажиллах, баг бүрдүүлэх

Асуудлыг шийдвэрлэх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх

4

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс

Дэс түшмэл ТЗ-5

Мэргэжилтэн

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Нягтлан бодогч

Санхүүч, нягтлан бодох бүртгэлийн ажилтан

Санхүүгийн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан байх

Багаар ажиллах, тайлан балансыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргах чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх

 

Нийт дэс түшмэлийн 5 орон тоо

 

 

 

 

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН  ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР,

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

                                                                                                                                                                                                                   2018.11.19

Д/д

Захиалга өгсөн байгууллага

Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байранд тавигдах шаардлага

Ангилал

Нэр

Хариуцсан асуудал

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум

Алтанцөгц сумын ЗДТГ-ын  Мал эмнэлэг, үржлийн тасаг

Туслах түшмэл ТЗ-3

Мэргэжилтэн

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл, хариуцсан мэргэжилтэн

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Зоо-инженер, технологи, мал зүйч

-

-

Багаар ажиллах, тайлан балансыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргах чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх

 

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ТӨВ КОМИСС