ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ГАРСАН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2018 оны 11-р сарын 28, 00:00

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛД ГАРСАН СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

            Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

 

Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

 

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. 

             Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

            Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

2.1.Боловсролын шаардлага”: Тухайн ажлын байранд боловсролын ямар зэрэг тавигдсанаас шалтгаалж бакалавр эсвэл магистрын зэрэгтэй байх.

            2.2.“Мэргэжлийн шаардлага”: Их, дээд сургуульд суралцан эзэмшсэн үндсэн мэргэжлийг ойлгоно. Үүнд: Их эмч, нягтлан бодогч гэх мэт. /Их, дээд сургууль төгссөн диплом дээрх эзэмшсэн мэргэжлийн нэр нотолгоо болно/.

2.3.“Мэргэшлийн шаардлага”: Мэргэжил эзэмшсэний дараа үндсэн мэргэжлээрээ болон өөр чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, үүний дотор тодорхой хугацаанд курст суралцсанаас эхлээд магистр, докторын зэрэг хамгаалсан гэх мэт сургалт, дадлагажилтад ямар нэг хэлбэрээр хамрагдсан байхыг ойлгоно.

2.4“Туршлагын шаардлага”: Ажилласан жилийг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу тооцдог. /Нийгмийн даатгалын дэвтрийн “Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн хүснэгтэд бичигдсэн ажилласан хугацааг баримтална/.

2.5.Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт 2018 оны 12 дугаар сарын 14ий өдөр 09.00-12.00 хүртэл, 13.00-17.00 цаг хүртэл бүртгэнэ.

 

                          Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

            1.Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2.Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.

3.Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

4.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;

5.“4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.

6.Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7.Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Анхааруулга:

1. Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

2. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 135 тоот албан бичгийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн орон нутгийн харьяалалгүй иргэнийг удирдах ажилтны болон төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад бүртгэхгүй болсныг үүгээр мэдэгдье.

 

Дөрөв. Шалгалтын хуваарь

            Дөрөв. Шалгалтын хуваарь

Шалгалт  авах хуваарийг  бүртгүүлсэн иргэдийн тооноос  хамааруулан  2018 оны 11 дугаар  сарын 20-ны  өглөө Засаг даргын Тамгын газар дээр мэдээлнэ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх  иргэд  Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Шалгалтыг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цагаас эхлэн доорх байдлаар зохион байгуулна.

 

  1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
  2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
  3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав.    Мэдээлэл лавлагаа

Мэргэшлийн шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 70427057, 99020377 дугаарын утсаар холбогдож  лавлагаа авч болно.

 

 

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН  ДЭС ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР,
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
                                                                                                                                                                                                                   2018.11.21

Д/д

Захиалга өгсөн байгууллага

Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байранд тавигдах шаардлага

Ангилал

Нэр

Хариуцсан асуудал

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум

Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газар

Дэс түшмэл ТЗ-6

Улсын байцаагч

Байгаль орчны улсын байцаагч

1

Бакалаврын

зэрэгтэй байх

Газар зохион байгуулагч, экологич, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт үнэлгээний мэргэжилтэй

-

Төрийн албанд 2-аас доошгүй жил ажилласан байх

Багаар ажиллах, зохион байгуулах баримт бичиг боловсруулах Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;

Авилга, ёс зүйн зөрчлөөс ангид байх

2

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Эрүүл мэнд,боловсрол, хүнсний хяналтын хэлтэс

Дэс түшмэл ТЗ-6

Улсын байцаагч

Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Малын их эмч

-

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

Компьютерийн өргөн хэрэглээний программ эзэмшсэн байх

Авилга, ёс зүйн зөрчлөөс ангид байх

3

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс

Дэс түшмэл ТЗ-6

Улсын байцаагч

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер

Мэргэжлийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх

Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх

Компьютерийн өргөн хэрэглээний программ эзэмшсэн байх

Авилга, ёс зүйн зөрчлөөс ангид байх

4

Баян-Өлгий аймгийн Булган сум

Булган сумын Засаг даргын Тамгын газар

Дэс түшмэл ТЗ-5

Нийгмийн даатгалын байцаагч

Сумын Нийгмийн даатгалын байцаагч

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Нягтлан бодогч, Санхүүч, Эдийн засагч

-

Төрийн албанд 1-ээс дээш жил ажилласан байх

Багаар ажиллах, зохион байгуулах баримт бичиг боловсруулах Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх

5

Аймгийн Эрүүл мэндийн газар

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс

Дэс түшмэл ТЗ-5

Мэргэжилтэн

Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээний зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Их эмч

Эх барих, хүүхдийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх

Улсад 10-аас доошгүй жил ажилласан байх

Удирдан зохион байгуулах, манлайлах, шийдвэр гаргах, багаар ажиллах, харилцааны ур чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх

6

Аймгийн Эрүүл мэндийн газар

Эдийн засаг удирдлага, мэдээллийн хэлтэс

Дэс түшмэл ТЗ-5

Мэргэжилтэн

Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хариуцсан мэргэжилтэн

1

Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Эм зүйч,

-

Төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх

Багаар ажиллах, зохион байгуулах баримт бичиг боловсруулах Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль дээдлэх


  Нийт дэс түшмэлийн 6 сул орон тоо
 

 
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН  ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАР,
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
  
                                                                                                                                                                                                                   2018.11.21

Д/д

Захиалга өгсөн байгууллага

Нэгжийн нэр

Албан тушаалын

Ажлын байранд тавигдах шаардлага

Ангилал

Нэр

Хариуцсан асуудал

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

1

Баяннуур сумын ЗДТГазар

Баяннуур сумын ЗДТГ-ын  Мал эмнэлэг, үржлийн тасаг

Туслах түшмэл ТЗ-3

Мэргэжилтэн

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл, хариуцсан мэргэжилтэн

1

бакалавр  болон түүнээс дээш зэрэгтэй байх

Мал зүйч, МАА-н үйлдвэрлэл технологич

-

-

Компьютерын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай,  Албан бичиг боловсруулах,  багаар ажиллах чадвартай,

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хариуцлага хүлээх чадвартай байх

2

Толбо сумын ЗДТГазар

Толбо сумын ЗДТГ-ын  Мал эмнэлэг, үржлийн тасаг

Туслах түшмэл ТЗ-3

Мэргэжилтэн

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл, хариуцсан мэргэжилтэн

1

бакалавр  болон түүнээс дээш зэрэгтэй байх

Малын их эмч, агрономич, ХААн-н мал зүйч

-

-

Компьютерын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай,  Албан бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай,

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хариуцлага хүлээх чадвартай байх


 

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Алтанцөгц сумын Улаан харгана баг

Туслах түшмэл ТЗ-2

Байгаль хамгаалагч

Байгаль хамгаалагч

1

бакалавр  болон түүнээс дээш зэрэгтэй байх

Экологич, байгаль хамгаалал, эрх зүйч, ойн инженер, байгаль орчны менежмент

-

-

Компьютерын хэрэглээний програм дээр ажиллах, зөрчлийг хянан шийдвэрлэх

Хариуцсан хамгаалж буй нутаг дэвсгэрт амьдарч ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлах

4

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Ногооннуур сумын Ховд баг

Туслах түшмэл ТЗ-2

Байгаль хамгаалагч

Байгаль хамгаалагч

1

бакалавр  болон түүнээс дээш зэрэгтэй байх

Экологич, байгаль хамгаалал, эрх зүйч, ойн инженер, байгаль орчны менежмент

-

-

Компьютерын хэрэглээний програм дээр ажиллах, зөрчлийг хянан шийдвэрлэх

Хариуцсан хамгаалж буй нутаг дэвсгэрт амьдарч ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлах

5

Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа

Монгол Алтайн нурууны УТХГ-ын Хамгаалалтын захиргаа

Туслах түшмэл ТЗ-2

Байгаль хамгаалагч

Байгаль хамгаалагч

2

бакалавр  болон түүнээс дээш зэрэгтэй байх

Байгаль хамгаалал, газар зохион байгуулалт, багш

-

-

Компьютерын хэрэглээний програм дээр ажиллах чадвартай,  Албан бичиг боловсруулах, багаар ажиллах чадвартай,

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хариуцлага хүлээх чадвартай байх


 Нийт дэс түшмэлийн 6 сул орон тоо

 

 

Холбоотой файлТатаж авах