ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА Ц.НАЦАГДОРЖИД ЦЭРГИЙН ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 03-р сарын 15, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн Б/247 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Нацагдоржид хурандаа цол олгосныг өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга А.Гылымхан ЗДТГ-ын ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч, хурандаа цолыг гардуулж, баяр хүргэлээ.

Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан аймгийн Онцгой байдлын газрын даргын шагналыг энэ үеэр гардуулсан юм.

Н.Ерлан

2019.03.15