МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 03-р сарын 15, 00:00

Өнөөдөр /2019.03.15/ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярт зориулсан баярын  хурал болж өндөрлөлөө.

Энэ жилийн зэвсэгт хүчний ойн баяр урьд жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Баярын хүрээнд Марш тактикын тэмцээн, Цэргийн мэргэжлийн буудлагын тэмцээн, Үндэсний бөхийн барилдаан гэх мэтчилэн 7 төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байгаа ба Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын хувцасны үзүүлбэр, гардан тулааны тоглолт, цэргийн жагсаалын үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ тус тус зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга А.Гылымхан оролцож, нийт ахмад дайчид, эх орныхоо батлан хамгаалах үйлсэд алба хааж байгаа офицер, ахлагч, түрүүч, байлдагч, ажилчин алба хаагч, ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, Төрийн цэргийн байгууллагад олон жил идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагч, ажилчдад Цэргийн цол болон аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал болох “Тэргүүний ажилтан”, болон "Жуух бичиг"-ээр шагналаа.

Н.Ерлан

2019.03.15