СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

2019 оны 03-р сарын 16, 00:00

Баян-Өлгий аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээллээр 2019 оны 03 дугаар сарын 17, 18-нд Өдөртөө үүлшиж нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, Салхи баруунаас 5-10 м/с. Өдөртөө салхины хурд нутгийн ихэнх хэсгээр 16-18 м/с, зарим үед 20 м/с хүрч ширүүсч шороон болон уулаараа цасан шуурга шуурч нойтон цас орж эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

- Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх.

- Малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах.

- Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй байх.

- Дулаан хувцастай зорчих.

- Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг сонсох.

- Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх.

- Насанд хүрээгүй хүүхдийг малд явуулахгүй байх, төөрч осгохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР