АЙМГИЙН МЯНГА ГАРУЙ АХМАД НАСТАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 03-р сарын 19, 00:00

Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний газар Ахмадын хороо, Өлгий сумын ЗДТГ хамтарч “Наурыз” баярыг угтан аймгийн 1000 гаруй ахмад настанг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Улс эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож ирсэн ахмадуудыг хүлээн авах уг арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга Засаг дарга А.Гылымхан Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Өлгий сумын Засаг даргын орлогч А.Айтуган, Ахмадын хорооны тэргүүн Бейбитхан нар болон ахмадуудын төлөөлөл оролцов.

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж үг хэлсэн аймгийн удирдлагууд ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлж Төр засгийн зүгээс ахмадуудад чиглэсэн бодлого шийдвэрийн талаар танилцуулга хийлээ.

Мөн аймаг орон нутгийнхаа сайн сайхан, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцсон зарим ахмад буурлуудыг Яамны болон аймгийн ИТХ-ын дарга Засаг дарга, Ахмадын холбоо, Өлгий сумын ЗДТГ-ын нэрэмжит шагналуудаар шагнаж урамшууллаа.

Жил бүр аймгийн удирдлагууд ахмадуудыг ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм.

Н.Ерлан 
2019.03.19