“НАУРЫЗ БИКЕ-2019” УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019 оны 03-р сарын 20, 00:00

Казах түмний уламжлалт "Наурыз" баярыг тохиолдуулан авьяас чадвартай, өөртөө итгэлтэй охид бүсгүйчүүдийг таниулах, үндэсний өв соёлыг сурталчлах хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Баян-Өлгий aймгийн Засаг даргын Тамгын газар, Б.Ахтаны нэрэмжит Төв номын сан хамтран М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрт "НАУРЫЗ БИКЕ-2019" урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд 18-25 насны 20 гаруй охид бүсгүйчүүд оролцсоноос нэгдүгээр байрт Рахатын Жанар, хоёрдугаар байрт Биахметийн Еркегүл, гуравдугаар байрт Амантайн Нурсауле нар шалгарлаа.

Харин тусгай байрт Дамысханы Мазира, Өмиртайн Еркежан нар тодорсон юм.Оролцогчид мэдлэг, авьяас чадвар, үндэсний хувьцасын зохицол, өв соёл, ёс заншлын тухай асуулт, Тайзны соёл, хувцаслалт зэрэг олон шалгуур үзүүлэлтээр өрсөлдсөн байна.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож нийт оролцогчдод баяр хүргэж, шилдгүүдийг шагнаж урамшууллаа.

Н.Ерлан
2019.03.19