ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ

2019 оны 03-р сарын 22, 00:00

МУ-ын Засгийн газрын 2011 оны 339- тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заасан байдаг.

Энэ дагуу Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль”-ийг өнөөдөр аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Улсын хэмжээнд нэгэн зэрэг явуулсан тус дадлага сургуульд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги жагсан оролцов.

Энэхүү дадлага сургуулийг зохион байгуулснаар газар хөдлөлтийн гамшгийн үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулахаас гадна иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм.

Н.Ерлан
2019.03.21