АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ФУТЗАЛЫН 2019 ОНЫ УЛСЫН АВАРГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04-р сарын 08, 00:00

2019 оны 1-р сарын 22-ноос 30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дooр зохион байгуулагдсан 21 аймгийн футзал "Үндэсний цом 2019" хөл-бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн О.Ертай дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн баг тамирчдыг аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзлаа.

 
Уулзалтаар аймгийн Засаг дарга А.Гылымхан урьд өмнө байгаагүй түүхэн амжилт гаргасан баг тамирчдад болон дасгалжуулагч багшдаа баяр хүргэж, цаашдын уралдаан, тэмцээнүүдээс амжилт гаргахыг хүсэн ерөөж, энэ тэмцээний дээд шатанд өрсөлдөхөд шаардагдах замын зардалд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
 
Н.Ерлан
2019.04.08