Хүний нөөцийн удирдлагын ил тод байдал

2018 оны 12-р сарын 31, 00:00

Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтын ил тод, шударга байдлыг хангах, үйл явцыг баримтжуулах бусад сонирхогч этгээд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглан харах, төрийн албаны төв байгууллага орон нутагт явагдаж байгаа төрийн албаны шалгалтыг төвөөс цахим системээр шууд удирдаж, хянаж, арга зүйн зөвлөгөө өгөх, хөндлөнгийн ажиглагчаар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцуулан зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласны үр дүнд салбар зөвлөлийн үйл ажиллагааны ил тод байдал хангагдав. Тухайлбал, тус аймагт анх удаа шалгалтын танхимыг камержуулж, төв сервертэй холбосноор шалгалтын явц болон шалгуулагчид, хөндлөнгийн ажиглагчдын үйлдлийг бүрэн хянаж, шалгалтыг гадны нөлөөллөөс ангид, ил тод, оролцогчдод тэгш боломжийг ханган нийт 12 удаа шалгалт зохион байгууллаа. Шалгалтын үйл явцыг дээрээс хянаж, зарим даалгаврыг шууд онлайнаар өгөх зэрэг ажлууд хийгдсэн.