Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх

2019 оны 01-р сарын 10, 00:00

Төрийн захиргааны албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүнгийн гэрээний үнэлгээг төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэх журам”-ын дагуу, Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын гүйцэтгэл үр дүнг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг,  төлөвлөгөөний гүйцэтгэл, шалгуур, үзүүлэлтээр дүгнэж байсан.

2018 оны албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зөвлөлөөр үр дүнгийн гэрээний биелэлт, тайлангаа хамгаалах хэлтэс тус бүрээр хуваарь гаргаж, 2019 оны 1 дүгээр сарын 4, 7, 8-ны өдрүүдэд Тамгын газрын бүх хэлтэс, Архивын тасаг, Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан, албан хаагч тус бүрийн тайланг сонсож, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээгээ хамгаалуулан санал бодлоо солилцож, тухайн үед нь үнэлгээг шударгаар өгч баталгаажуулж байсан.