<НИЙГМИЙН ЭГЭХ ХАРИУЦЛАГА> ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

2019 оны 04-р сарын 10, 00:00

Дэлхийн банк, Удирдлагын академитай хамтран "Нийгмийн эгэх хариуцлага" сэдэвт тэтгэлэгт сургалтыг   2019 оны 04, 05 дугаар сард гурван удаа Удирдлагын Академид зохион байгуулах гэж байна.

Уг сургалтын тэтгэлэгт сургалтын төлбөр, нийтийн тээвэр (автобус, галт тэрэг)-ийн зардал, өдрийн хоол багтаж байгаа ба сургалтын үндсэн зорилго нь:

  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхэд төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тэдний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

Сургалт зохион байгуулах хугацаа:

  • Эхний ээлжийн сургалт 201оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
    • Улаанбаатар хот болон Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгийн нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.
  • Хоёр дахь ээлжийн сургалт 201оны 05 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
    • Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгийн нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.
  • Гурав дахь ээлжийн сургалт 201оны 05 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
    • Улаанбаатар хот болон Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймгийн нийт 30 хүнийг сонгон шалгаруулалтаар оролцуулна.

 

Сургалтад хамрагдагчдад тавигдах шаардлага:

Үндсэн шаардлага:

  • Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл (MASAM)-ийн хүрээнд зохион байгуулагдсан ижил сургалтад өмнө нь хамрагдаагүй байх
  • Нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжиж ажиллах сонирхолтой, сургалтаар эзэмшсэн мэдлэг чадвараа орон нутагтаа хэрэгжүүлж, бодитой үйл ажиллагаа болгон өрнүүлэх зорилго, тэмүүлэлтэй байх

Нэмэлт шаардлага:

  • Улаанбаатар хот болон орон нутаг дахь төрийн бус байгууллагад ажилладаг байх эсвэл тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөл, эсвэл
  • Аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын албан хаагч, эсвэл аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг байх эсвэл,
  • Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежийн удирдлага, багш ажилтан байх

Бүрдүүлэх материал:

  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл (цахим линкээр бүрэн мэдээллээ илгээх) https://forms.gle/KLhAFAKod6XLMRBK7

Сургалт зохион байгуулах газар: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Удирдлагын Академи, Мэргэшил дээшлүүлэх институтын байр, 305 тоот өрөө.

Холбоо барих утас: 70132091, 99022234, И-мэйл: institute_pd@naog.gov.mn

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээс татаж авна уу......

 
Холбоотой файлТатаж авах