ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖЭЭ

2019 оны 04-р сарын 10, 00:00

Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны болон зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхдүүдэд үйлчлэх шүдний эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулсан байна.

 
Тухайлбал: Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж, хүүхдүүдэд үйлчлэхээр болжээ.
 
Тухайн эмнэлгүүд энэ сарын 8-наас эхлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж эхэлжээ.
 
Баян-Өлгий аймгаас:
 
- Азу тис эмнэлэг
- Ахмеруерт тис эмнэлэг
- Маржан эмнэлэг
- Санди тис эмнэлэг
- Хосхүү дент зэрэг эмнэлгүүд хүүхдүүдэд үнэ төлбөргүй шүдний эмчилгээ хийхээр тус тус шалгарсан байна.
 
Н.Ерлан
2019.04.10