МОНГОЛЫН БАГШ НАРЫН VII ИХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

2019 оны 04-р сарын 11, 00:00

Монгол улсын Ерөнхий Сайдын ивээл дор Монголын багш нарын VII их хурал өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Уг хуралд 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 гаруй багш оролцож байгаа бөгөөд Баян-Өлгий аймгаас аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга тэргүүтэй сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон багш нарын төлөөлөл оролцож байна.
 
Энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.
 
Мөн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр сүүлийн 16 жилд 3 удаа өөрчлөгдсөний үр дагавар, сургамж, сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтвортой байдлыг хангах асуудлыг хууль, эрх зүйн орчны хувьд баталгаажуулалт хийх асуудлыг хөндөх болно.
 
Н.Ерлан
2019.04.11