​АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2019 оны 04-р сарын 11, 00:00


Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 4 жилд нэг удаа Төрийн албаны зөвлөл болон Архивын ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Төрийн архивт болон аймаг сумын төсөвт байгууллагуудын архивуудад хяналт шалгалт хийж, ажлын үр дүнг үнэлж, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажилладаг юм.


Тэгвэл уг архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг энэ онд хийгдэх ба үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дэргэдэх Архивын тасаг “Чадварлаг амьдрах ухаан” ТББ-тай хамтран нутгийн захиргааны байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, улсын үзлэгийн бэлтгэл, зохион байгуулалтын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, архив, албан хэрэг хөтлөлтийг боловсронгуй болгох зорилгоор “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт хэрхэн бэлтгэх арга зүй” сэдэвт 2 өдрийн сургалт зохион байгуулж байна.


Сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нар тус аймагт ирж, Өлгий сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд зохион байгуулж байгаа ба одоогоор 130 албан хаагч хамрагдаж байна..

Н.Ерлан

2019.04.11