Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг ЭРҮҮЛ ХҮНС сарын аянд нэгдэхийг уриалж байна

2019 оны 04-р сарын 18, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/245 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 18-аас 5 дугаар сарын 18-ны хүртэл “Эрүүл хүнс” сарын аян зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

 
Дээрх шийдвэрийн дагуу өнөөдөр “Эрүүл хүнс” сарын аяны нээлт аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.
 
Энэхүү аяныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбар хамтарч зохион байгуулж байгаа бөгөөд ард иргэдийг чанар, стандартын шаардлага хангасан хүнс, хүнсний бүтээгдэхүүнээр хангах, хэрэглэгч өөрөө сонголтоо зөв хийж, зааврын дагуу хадгалах, бэлтгэх хэрэглэхтэй холбоотой мэдээллээр ханган, хоол, хүнснээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх дадал хэвшүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгах, аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах зорилгоор энэхүү аяныг зохион байгуулж байгаа юм.
 
Аяны хүрээнд зохион байгуулагч холбогдох байгууллагууд Аймаг, сумдад “Эрүүл хүнс” сарын аяны зорилго зорилтыг танилцуулж, сургалт сурталчилгаа хийхийн зэрэгцээ тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн сургууль, цэцэрлэг, худалдааны байгууллагууд, зочид буудал, ресторан, нийтийн хоолны газрууд, ЭМТөвүүдийн гал тогооны ариун цэвэр, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, мөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд, гуанз, хүнсний дэлгүүрүүдийн хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт , хадгалалт, борлуулалтанд хяналт, шалгалт хийж ä¿ãíýëò ãàðãàõ, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгөх, илэрсэн дутагдалыг арилгуулж ажиллана.
 
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь дан ганц мэргэжлийн байгууллагын үүрэг биш учраас хүнсний тухай хууль тогтоомжид зааснаар хэрэглэгч Та ч бас өөрийн хүнсний чанар, аюулгүй байдлыг шалгаж худалдан авах үүрэгтэй байдаг.
 
Иймээс иргэн, аж ахуйн нэгж Та бүхнийг сарын аянд нэгдэж хамтран ажиллахыг уриалж байна.
 
Н.Ерлан
2019.04.18