ТӨРИЙН АРХИВЫН УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ

2019 оны 04-р сарын 18, 00:00

Архивын ерөнхий газраас “Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, салбарын үйл ажиллагаа, хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийг зөвлөлдөж, шийдвэрлэх арга замаа тодорхойлж ирсэн уламжлалтай юм.

Уламжлал ёсоороо өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод “Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн” зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд ХЗДХЯ-ны Төрийн нарын бичгийн дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, төв, орон нутгийн төрийн архивын удирдлагууд, ЗГХЭГ, ХЗДХЯ, АЕГ, Түүх, археологийн хүрээлэн, Үндэсний музей, МУБИС зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Баян-Өлгий аймгаас аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дэргэдэх Архивын тасгийн дарга Б.Досжан оролцож байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр “Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ийн бэлтгэл хангахад анхаарах асуудлууд, шинээр батлагдсан Төрийн албаны хуулийн хүрээнд батлагдан гарч байгаа эрх зүйн актын талаар, төрийн архивуудад хийгдэж байгаа цахимжуулалтын ажлын явц, үр дүн, цаашдын төлөв, төрийн архивуудын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн мониторингийн талаар хэлэлцэх юм.

Н.Ерлан
2019.04.18