АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2019 оны 04-р сарын 19, 00:00

Өнөө өглөө аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажил зохион байгуулагдсан арга хэмжээний мэдээллийг сонслоо.

Үүний дараа Өлгий сумын ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Байгаль орчны газар,Биеийн тамир спортын газар, Эрчим Баян-Өлгий зэрэг байгууллагуудын дарга нар болон түүнийг төлөөлөн оролцогчид мэдээлэл хийв.

Тэрээр зөвлөгөөнд оролцож мэдээлэл хийсэн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан “Энэ жил хаваржилтийн нөхцөл байдал сайн байгаа. Мал төллөлт 97 хувьтай байна. Манайд ирүүлсэн мэдээллээр нийт 465 мянган мал төллөж үүнээс 452 мянган төл эсэн мэнд бойжиж байна гэсэн бол Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед Мэргэжлийн хяналтын газар нь нийгмийн 23 салбарт үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ихээхэн ажлууд хийгдэж байгаа. Гэвч цахим орчинд хуурамч хаягаар тус байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэж, гүтгэлэгийн чанартай, нэр төрд халдсан мэдээлэл бичиж байна. Үнэн худлыг тогтоолгохоор манай зүгээс холбогдох хуулийн байгууллагад хандсан юм. Гэхдээ зөвхөн МХГ-ыг ингэж бичсэн байна гэж ойлгож болохгүй ................ хаягтай фейсбуук пэйж хуудаст /нэрийг дурдав/ хувь хүн, нэр бүхий төрийн байгууллага албан хаагч нарын нэр төрд халдсан мэдээлэл байна. Тийм учраас холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хэн, ямар зорилгоор худал ташаа мэдээлэл тарааж байгааг илрүүлж, хариуцлага тооцох хэрэгтэй гэв.

Үүний дараа аймгийн Цагдаагийн газар мэдээлэл хийж, аймгийн статистик тоон мэдээллийг үнэн зөв гаргаж иргэд олон нийтэд хүргэж ажиллахыг зөвлөлөө.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Гылымхан холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Тухайлбал: Аймагт шинээр баригдах авто вокзалын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хууль бусаар хашаа татаж зөвшөөрөлгүй самбар босгосон асуудалд хяналт тавьж, орчны хог хаягдлын талаар анхааран моджуулах, ногоон байгууламж бий болгох, Олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг нээх замаар бусдыг гүтгэн доромжлох, хууль зөрчих, хүний эрхэнд халдаж байгаа этгээдийг холбогдох байгууллагуудтай хамтран олж тогтоох, эзэмшигчийг нь шалгах ажлыг явуулж, авсан арга хэмжээний талаар танилцуулахыг үүрэг болголоо.

Н.Ерлан
2019.04.19