ӨСВӨР ҮЕИЙН БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2019 оны 04-р сарын 19, 00:00

Монголын хүүхдийн спортын VI их наадмын баруун бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдаж байгаа ба өнөөдөр О.Бахытын нэрэмжит аймгийн спорт цогцолборт нээлтээ хийлээ.

Тус тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймгуудаас эмэгтэй, эрэгтэй нийт 200 гаруй тамирчин оролцож байна.

Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдаас улсын аваргад оролцох эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг тодруулах бөгөөд тэмцээн нь энэ сарын 21 –ний өдөр хүртэл үргэлжилж шилдгээ тодруулж дүнгээ гаргах юм.

 
Н.Ерлан
2019.04.19