Өсвөр үеийн баруун бүсийн аварга шалгаруулах Волейболын тэмцээн өндөрлөлөө

2019 оны 04-р сарын 22, 00:00

Монголын Хүүхдийн спортын VI наадмын баруун бүсийн аварга шалгаруулах өсвөр үеийн Волейболын тэмцээн энэ сарын 19-21 өдрүүдэд Баян-Өлгий аймагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймгуудын шигшээ баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, шилдэг баг тамирчид тодорлоо.

Үүнд:

ХӨВГҮҮД

1 дүгээр байр н.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Даваажаргал ахлагчтай Ховд аймгийн баг

2 дугаар байр М.Динмухамет дасгалжуулагчтай, Е.Жыргаубек ахлагчтай Баян-Өлгий аймгийн баг

3 дугаар байр н.Болдцэцэг дасгалжуулагчтай, Г.Түвшинбаяр ахлагчтай Говь-Алтай аймгийн баг тус тус шалгарсан бол

ОХИД

1 дүгээр байр Н.Баярханд дасгалжуулагчтай, Ж.Саруул ахлагчтай Ховд аймгийн баг

2 дугаар байр Г.Ганцэцэг дасгалжуулагчтай, Н.Хатанзаяа ахлагчтай Завхан аймгийн баг

3 дугаар байр н.Болдцэцэг дасгалжуулагчтай, Б.Насанжаргал ахлагчтай Говь-Алтай аймгийн баг тус тус шалгарлаа.

Тэмцээний шилдэг тоглогчоор:


ХӨВГҮҮД

Шилдэг холбон тоглогч- Б.Анхбаяр Завхан аймаг

Шилдэг тэгш тоглогч- Б.Өсөхбаяр Ховд аймаг 
Шилдэг хамгаалагч -З.Айдаулет Баян-Өлгий аймаг
Шилдэг довтлогч -Е.Жыргаубек Баян-Өлгий аймаг

ОХИД

Шилдэг холбон тоглогч -А.Ариунзаяа Увс аймаг
Шилдэг тэгш тоглогч -П.Хатанзаяа Завхан аймаг 
Шилдэг хамгаалагч- Б.Насанжаргал Говь-Алтай аймаг
Шилдэг довтлогч- Ж.Саруул Ховд аймаг

Мөн энэхүү тэмцээний эхний 3 байрт шалгарсан баг намар зохион байгуулагдах Улсын аваргад өрсөлдөхөөр эрх авлаа.

Н.Ерлан

2019.04.22