Азийн аварга шалгаруулах тэмцээнээс А.Ром дасгалжуулагчтай Монгол улсын баг мөнгөн медаль хүртэв

2019 оны 04-р сарын 22, 00:00

Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо 2019 оны 4-р сарын 16-21 өдрүүдэд зохион байгуулагдсан казах түмний үндэсний спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс А.Ром дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид көкпар буюу тулам булаалдах төрлөөр мөнгөн медаль хүртжээ.

Түүнчлэн дэлхийн 10 гаруй орны баг тамирчид хүч үзсэн уг тэмцээнээс Монгол улсаа төлөөлөн оролцсон С.Женисбек Морин дээрээс мөнгө шүүрэх /тенгеилу/ төрөлд хүрэл, О.Түмэнбаяр морин харвааны тэмцээнд мөн хүрэл медалийн болзол хангасан бол морин дээрх барилдаан /аударыспах/-ын төрлөөр 70 кг жинд өрсөлдсөн М.Айтхабыл мөнгө, 80 кг жинд Е.Өмирбек хүрэл, 90 кг жинд С.Женисбек алтан медалийн эзэн болжээ.
 
Н.Ерлан
2019.04.22