АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ

2019 оны 04-р сарын 26, 00:00

Өнөөдөр /2019.04.26/ аймгийн Засаг дарга А.Гылымхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо зохион байгуулагдсан ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Тодруулбал: 2019 оны 4-р сарын 16-21 өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо зохион байгуулагдсан казах түмний үндэсний спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Алт, мөнгө, хүрэл, медаль хүртэж бахдам амжилтаар ирсэн А.Ром дасгалжуулагчтай, азийн аварга C.Женисбек тэргүүтэй баг тамирчдыг болон "Алматы марафон- 2019" холын зайн гүйлтийн ОУ-ын тэмцээний хүрэл медальтан Б.Абылайхан, "Азийн цом-2019" Олон улсын залуучуудын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож 90 кг жинд хүрэл медаль хүртсэн Б.Жандос нарыг хүлээн авч баяр хүргэлээ.

Мөн энэ үеэр Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж цуурайтуулж яваа тамирчдыг аймгийн Засаг даргын нэрэмжит “Хүндэт тэмдэг”, “Тэргүүний ажилтан”-аар тус тус шагнаж, спортын өндөр амжилт хүслээ.