ГОЛОМТЫН БҮСЭД МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАР АРИУТГАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 05-р сарын 05, 00:00

Аймгийн засаг дарга, Онцгой комиссын дарга А.Гылымхан  2019 оны 05-р сарын 03-ний өдөр 1-01/507 тоот албан бичгээр Эрүүл мэндийн сайдад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан голомтын бүсэд тандалт судалгаа болон ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх мэргэжлийн багийг холбогдох байгууллагаас томилон ажиллуулах тухай хүсэлт тавьсны дагуу  Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс эмч нар ирж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж  ажиллаж байна.

Н.Ерлан

2019.05.04