ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Б.АМАНЖОЛЫН УРАН БҮТЭЭЛИЙН ЦЭНГҮҮН БОЛЛОО

2019 оны 05-р сарын 09, 00:00

Зохиолч, яруу найрагч олон сайхан дуунуудын шүлгийг бичиж өөрийн гэсэн орон зайг аль хэдийнээ бий болгож чадсан Баделийн Аманжол өнөөдөр Өлгий нутгийн зон олондоо зориулан өөрийн уран бүтээлийн тоглолтоо өргөн барилаа.

 
Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан уг арга хэмжээнд М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцож түүний шүлэг, яруу найргаар үзэгчдийг хөглөсөн бол Баян-Өлгий аймгийн урлагийн салбарыг тэргүүлж яваа залуу дуучид Б.Аманжолын шүлгээр бүтсэн эгшиг дуугаа өргөж үзэгчдэд сэтгэл дүүрэн нэгэн сайхан үдшийг бэлэглэлээ.
 
Мөн энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар хүрэлцэн ирж зохиолч, яруу найрагч Б.Аманжолыг аймгийн "Тэргүүний ажилтан" тэмдгээр мялааж, Талархалын бичиг гардуулж цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ.
 
Н.Ерлан
2019.05.08