ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2018 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН ЗӨРЧИЛГҮЙ ГАРЛАА

2019 оны 05-р сарын 10, 00:00

Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Засаг даргын буюу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлтээ аймгийн Засаг даргад гардууллаа.

Тодруулж хэлбэл: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.4-т заасны дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийсэн тухай дүгнэлт гаргасан байна.

Тус дүгнэлтэд аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр /хөрөнгө/ өмчийн өөрчлөлт болон мөнгөн гүйлгээний тайланг материаллаг зүйлсийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой шударга илэрхийлсэн тул ЗӨРЧИЛГҮЙ санал дүгнэлт гаргаж байна” гэжээ

 
Н.Ерлан
2019.05.10