ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ “А3” ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019 оны 05-р сарын 13, 00:00

Сангийн яамны худалдан авах ажиллагааны хэлтэс, Орон нутгийн хөгжлийг дэмжих “Тогтвортой амьжиргаа-3” төсөлтэй хамтран Баян-Өлгий аймагт Худалдан авах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох “А3” гэрчилгээний сургалтыг 2019 оны 05 дүгээр сарын 12-15- ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад сум тус бүрээс 6 хүн нийт 84 хүн оролцож байгаа ба сургалтыг зохион байгуулахад шаардагдах сургалтын төлбөр, сумдаас ирсэн хүмүүсийн ирж буцах болон томилолтын зардлыг “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс гаргаж байгаа юм.
 
Энэ талаар орон нутаг дахь төслийн зохицуулагч Х.Болашахаас тодруулахад “Орон нутгийн хөгжлийг дэмжих “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хийсэн судалгаагаар орон нутагт А3 гэрчилгээтэй албан хаагч болон иргэд хангалтгүй байгаагаас болж худалдан авах ажиллагааг зохих хууль журмын дагуу зохион байгуулахад хүндрэлтэй байгаа нь анзаарагдсан. Тийм учраас худалдан авах ажиллагааг зохих хууль журмын дагуу зохион байгуулах, тухай чиглэлээр мэргэшсэн “А3” гэрчилгээтэй хүнийг бэлтгэх зорилгоор орон нутгийн ажилтнууд болон иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулан энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байна” хэмээв.
 
Н.Ерлан
2019.05.13