“ЗӨВ ТУСГАЛ” ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2019 оны 05-р сарын 14, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ байгууллага хамтран зохион байгуулж байгаа “Зөв тусгал” хүүхэд хамгааллын хөдөлгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагч нар нэгдлээ.

"Зөв тусгал" хөдөлгөөний хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдах юм.

2019 оны 05-р сарын 01-ний өдрөөс 06-р сарын 01-ний өдөр хүртэл улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа уг хүүхэд хамгааллын хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
 
Н.Ерлан
2019.05.14