Архивын улсын үзлэг зохион байгуулахтай холбогдуулан цахим сургалт зохион байгууллаа

2019 оны 05-р сарын 15, 00:00

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн 150-р тогтоолоор төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд улсын үзлэг явуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэхүү улсын үзлэг  зохион байгуулахтай холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, улсын үзлэгийн бэлтгэл, зохион байгуулалтын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор Төрийн албаны зөвлөл, Архивын ерөнхий газар хамтран аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагуудын удирдах ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа.

                      

Н.Ерлан

2019.05.15