АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2019 оны 05-р сарын 17, 00:00

Өнөө өглөө аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болж, аймгийн Засаг дарга А.Гылымхан албан байгууллагуудын өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, зохион байгуулагдсан арга хэмжээ, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонсож, дараах асуудлыг үүрэг болголоо.

Үүнд: Улс орон даяар 05 дугаар сарын 15-наас 25-ны хооронд “УЛААНБУРХАН ӨВЧИНД ЦЭГ ТАВЬЯ” уриан дор зохион байгуулагдаж байгаа дархлаажуулалтын 10 хоногийн аяны үйл ажиллагаанд болон маргааш зохион байгуулагдах нийтээрээ мод тарих арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож хамтран ажиллахыг, мөн шинээр баригдаж байгаа барилга угсралтын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Н.Ерлан
2019.05.16