“ААВ ЭЭЖ БИ” СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2019 оны 05-р сарын 17, 00:00

Жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг одоогоос 25 жилийн тэртээгээс "Олон улсын гэр бүлийн өдөр" болгон тэмдэглэх болсон билээ.

Энэ жил уг өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны аймаг дахь салбар зөвлөл хамтран “Айл бүхэн аз жаргалтай байг” хөтөлбөрийн хүрээнд “Аав ээж би” спортын арга хэмжээ зохион байгуулж байна. 

Тэмцээнд нийт 13 баг спортын 5 төрлөөр өрсөлдөж байгаа ба нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож тэмцээнд оролцогчдод Олон улсын “Гэр бүлийн өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлэн, спортын өндөр амжилт хүслээ.
 
Н.Ерлан
2019.05.16