Ховд их сургуулийн аймаг дахь салбар сургууль төгсөлтийн мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байна

2019 оны 05-р сарын 17, 00:00

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль 27 дахь удаагийн төгсөлтийн "Мөнгөн хонхны баяр"-аа өнөөдөр зохион байгуулж байна.

Тус сургуулиас энэ хичээлийн жилд 2 мэргэжлээр 50 гаруй оюутан төгсөж ромбо дипломоо гардан авч байгаа ба энэхүү ёслолын арга хэмжээнд урилгаар аймгийн Засаг дарга А.Гылымхан болон сургуулийн удирдлагууд, эрдэмтэн, багш, эцэг эхчүүд оролцож сургуулиа төгсөж амьдралдаа хөл тавьж байгаа төгсөгч нарт баярын мэндчилгээ дэвшүүлээ.

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан саяхан "Түүхийн ухааны доктор"-ын зэрэг хамгаалан, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж эрдэмтдийн эгнээг нэгээр нэмсэн Х.Дарежег аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, ХИС-ийн аймаг дахь салбар сургуулийн захирал Ж.Хиналган, багш Ш.Мөнхцэцэг нарыг аймгийн “Тэргүүний ажилтан тэмдэг”-ээр тус тус шагналаа.

Н.Ерлан.
2019.05.16