“ААВ ЭЭЖ БИ” ТЭМЦЭЭНД ӨЛГИЙ СУМЫН 1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

2019 оны 05-р сарын 17, 00:00

"Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Монголын эмэгтэйчүүдийн холбооны аймаг дахь салбар зөвлөл хамтран “Айл бүхэн аз жаргалтай байг” хөтөлбөрийн хүрээнд “Аав ээж би” спортын тэмцээн зохион байгууллаа.

Уг тэмцээнд нийт 13 баг спортын 5 төрлөөр өрсөлдсөнөөс 1-р байрт Өлгий сумын 1 дүгээр цэцэрлэгийн “Халк” баг, 2-р байрт 2 дугаар цэцэрлэгийн “Цоморлиг” баг, 3-р барт 4 дүгээр цэцэрлэгийн “Бирлик” баг тус тус тодорсон бол тусгай байрт 11 дүгээр цэцэрлэг болон 18 дугаар цэцэрлэгийн баг шалгарч, аймгийн Засаг даргаас шагналаа гардан авлаа.

Н.Ерлан
2019.05.16