МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРӨӨР АЙМГИЙН ТӨВД 1800 ШИРХЭГ МОД ТАРИЛАА

2019 оны 05-р сарын 18, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарласан юм.

Уг өдрийн тохиолдуулан аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй байгууллагын ажилтан алба хаагч нар өнөөдөр Өлгий сумын 4-р баг, “Суат” ХХК-ны төв цэвэрлэх байгууламжийн хашаан дотор болон өөрсдийн ажилладаг байгууллагын эзэмшил газарт урьдчилсан байдлаар нийт 1800 гаруй ширхэг мод тарилаа.
Мод тарих арга хэмжээнд иргэд, байгууллагууд идэвхтэй оролцож байгаа хэдий ч мод тарихад тулгардаг хамгийн том бэрхшээл бол усны асуудал байдаг юм.
Энэ талаар аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Ерболатаас тодруулахад “Урьд жилүүдэд тарьсан модыг худаг гаргаж усалж байсан, харин энэ жил Төв цэвэрлэх байгууламжийн хашаан дотор тарьсан модыг “Суат” ХХК хариуцан услахаар боллоо. Гэхдээ услалтын систем хичнээн байсан ч модыг зохих технологийн дагуу тариагүйн улмаас ургадаггүй тохиолдол гардаг тул мэргэжлийн байгууллагын зүгээс мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна” хэмээв.
 
Н.Ерлан
2019.05.17