2019 ОНЫ УРИАНХАЙ СУРЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2019 оны 05-р сарын 18, 00:00

Баян-Өлгий аймгийн 2019 оны урианхай сурын аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ жилийн аймгийн аварга шалгаруулах Урианхай сурын харваанд МУ-ын Эрхий мэргэн Ч.Жамбал, Дархан мэргэн М.Батгэрэл, Улсын мэргэн Б.Насанбат, Х.Алтансүх, О.Эрдэнэбилэг, Ч.Ганхүү, Гарамгай харваач Б.Бумцэнд, Гоц харваач Н.Алтансүх нарын тэргүүтэй 140 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байгаа бол нийт харваачдын 50 орчим хувийг Спортын мастер болон дэд мастер цолтой харваачид эзэлж байна.

Тэмцээн нь багийн харваа, цуваа харваа, ахмадын болон хүүхдийн цуваа харваа гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж, Тэргүүн байр эзэлсэн багийг “Аймгийн аварга баг” –аар, цуваа харваанд түрүүлсэн харваачийг “Аймгийн аварга харваач”-аар шалгаруулах юм байна.
 
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, тэмцээний үйл ажиллагаанаас амжилт хүслээ.
 
 
 
ХАРВААЧДЫН ОНОО МЭРГЭН, ХАРАА НЬ ХУРЦ БАЙХ БОЛТУГАЙ
 
Н.Ерлан
 
2019.05.18