ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛОВ

2019 оны 05-р сарын 21, 00:00

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган” энэ сарын 20-ний өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдлаа. Тус чуулганд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон байна.

Чуулган гурван салбар хуралдаанд хуваагдаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаа, цаашдын зорилт хамтын ажиллагаа, Мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, өнөөгийн байдал, урьдчилан сэргийлэлт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт, удирдлагын тогтолцоог төлөвшүүлэх нь гэсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлжээ.
 
Н.Ерлан
 
2019.05.21