ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД СУРГАЛТ БОЛОВ

2019 оны 05-р сарын 24, 00:00

“Жендерийн тэгш байдлыг хангах тухай” хууль, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Жендэрийн салбар хороо хамтран Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан 1 өдрийн сургалт зохион байгууллаа.

 
Энэхүү сургалтаар “Жендерийн тэгш байдлыг хангах тухай” хууль болон “Жендэрийн тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-ийн танилцуулж, хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн Жендэрийн ялгаварлан гадуурхалт ба жендэрт суурилсан хүчирхийлэл, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нэвтрүүлэх талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, ажилтан алба хаагчдын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүллээ.
 
Тус сургалтад салбар салбарын жендэрийн асуудал хариуцсан 50 гаруй төлөөлөл оролцов.
 
Н.Ерлан
2019.05.24