ТҮҮХЭНД АНХ УДАА ДОМБОР, МОРИН ХУУРЫН НАЙРАЛ ХӨГЖМИЙН ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛЛОО

2019 оны 05-р сарын 26, 00:00

Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Алтан гадаст одонт хөгжимт драмын театрын казах үндэстний оркестр байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны Морин хуурын чуулгатай хамтран Монгол, Казах хоёр үндэстний хөгжим болох домбор, морин хуурын найрал хөгжмийг анх удаагаа 2019 оны 5 сарын 25, 26-ны өдрүүдэд Улсын Филармоны тайзнаа эгшиглүүллээ.

Домбор, морин хуурын найрал хөгжмийн хамтарсан тоглолт өмнө нь тоглогдож байгаагүй бөгөөд Домборын аялгуунд дэлхийн сонгодог хөгжим хэрхэн эгшиглэдгийг, морин хуурын эгшигтэй хэрхэн зохицон уянгалдгийг нэгэн дор сонсгосон гайхалтай тоглолт болсон тухайгаа  албаны  эх сурвалж мэдээлж  байна.

Сайхан тоглолт үзүүлж түмний сэтгэлд хүрч чадсан Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны Морин хуурын чуулга болон  Б.Асылбек  даргатай М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрын хамт олондоо ажлын амжилт,  сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Н.Ерлан
2019.05.26