“ХҮҮХДИЙН ХӨЛБӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2019 оны 05-р сарын 30, 00:00

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хүүхдийн хөлбөмбөг”-ийн тэмцээн эхэллээ.

 
Уг тэмцээнд энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 16 нас хүртэлх 200 гаруй хүүхдүүд нийт 18 баг бүрдүүлэн өрсөлдөж байгаа юм.
Тэмцээнийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, аймгийн Хөлбөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж байна.
 
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан, Биеийн тамир спортын газрын дарга Х.Хайнар, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн соёл, урлаг биеийн тамирын бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Сагым, Биеийн тамир спортын газрын мэргэжилтэн, ахлах дасгалжуулагч Б. Санат нар оролцож хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлж тэмцээний үйл ажиллагаанаас амжилт хүслээ.
 
Н.Ерлан
2019.05.29